Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Аравдугаар сарын 26-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

10-р сарын 25-ны 20 цагаас 10-р сарын 26-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 25-26-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Төв аймгийн зүүн хойд сумдаар, 26-нд Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи:Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эхээр 18-23 хэм, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Завхан, Заг-Байдраг голын эхээр 7-12 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 3 хэм хүйтэн 2  хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 хэм, бусад хэсгээр 8-10 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

2026 оны 10-р сарын 27-ноос 2026 оны 10-р сарын 31-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 29-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 30-нд Баян-Өлгий, Увсын зарим, Ховд, Хөвсгөлийн баруун, Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орно. Салхи 27-нд тал, хээрийн нутгаар, 28, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 7-12 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 27, 28-нд төвийн бүс нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 30-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.

Хуваалцах