Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
1/3
Соёл, спорт

ОУХМ М.Даваабанди сонгомол бөхийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ М.Даваабанди сонгомол бөхийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
ОУХМ М.Даваабанди сонгомол бөхийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Зураг: МҮОНРТ

Казахстаны Астана хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж буй сонгомол бөхийн ДАШТ-ий хамгийн хөнгөн буюу 55 кг-ын жинд ОУХМ М.Даваабанди хүч сорьж байна.

Тэрбээр эхний тойрогт Болгарын тамирчин, энэ оны Европын АШТ-ээс хүрэл медаль гардаад ирсэн Стефан Григоровыг 8:0-ээр буулган авч, Азербайжаны бөх, дэлхийн 4 удаагийн аварга Эльданиз Азизлид дийлдсэн.

Азизли шигшээ барилдаанд шалгарсан тул М.Даваабанди дагах барилдаан хийлээ.

Энэ удаа Беларусийн Александр Гуревийг ялснаар өмнөх оны дэлхийн аварга, Гүржийн Вахтанг Лолуатай хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байна.

Хуваалцах