Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
1/3
Нийгэм

ЭХЭМҮТ-ийн үндсэн мэргэшлийн сургалтад 30 резидент эмч элслээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭХЭМҮТ-ийн үндсэн мэргэшлийн сургалтад 30 резидент эмч элслээ
ЭХЭМҮТ-ийн үндсэн мэргэшлийн сургалтад 30 резидент эмч элслээ. Зураг: МҮОНРТ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн 2026–2028 оны үндсэн мэргэшлийн сургалтын шинэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэ удаагийн сургалтад нийт 30 резидент эмч элссэнээс 20 нь хүүхэд судлал, 10 нь эх барих, эмэгтэйчүүд судлалын чиглэлээр мэргэшин суралцана.

Нээлтийн үйл ажиллагааг ЭХЭМҮТ-ийн захирал Ж.Отгонбаатар нээж, резидент эмч нарын мэргэжлийн хөгжил, мэргэшсэн хүний нөөцийн бэлтгэл нь эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Түүнчлэн сургалтын хугацаанд онолын мэдлэг, эмнэлзүйн ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн ажиллахын чухлыг дурдлаа.

Үндсэн мэргэшлийн сургалт нь эмч нарыг сонгосон чиглэлээр нь мэргэшүүлж, оношилгоо, эмчилгээний мэдлэг, ур чадварыг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэдэг.

ЭХЭМҮТ нь үндсэн мэргэшлийн сургалтаар дамжуулан эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарын мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Хуваалцах