Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Чөлөөт цаг

Хууль зүй, дотоод хэргийн салбарын албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

ХЗ
Хууль зүй, дотоод хэргийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль зүй, дотоод хэргийн салбарын албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
Хууль зүй, дотоод хэргийн салбарын албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, байгаль орчныг хамгаалах, доройтсон газрыг нөхөн сэргээх зорилгын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам болон түүний харьяа агентлаг, байгууллагуудын албан хаагчид намрын мод тарих аянд нэгдлээ.

Аяны хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 агентлаг, байгууллагын 300 гаруй албан хаагч Улаанбаатар хотын Түргэний аманд байрлах цэцэрлэгт хүрээлэнд 2300 ширхэг улиас, хайлаас, монос мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмрээ орууллаа.

Хуваалцах