МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Японы хиймэл дагуулын SAR технологийг хэрэглээнд нэвтрүүлнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы хиймэл дагуулын SAR технологийг хэрэглээнд нэвтрүүлнэ
Японы хиймэл дагуулын SAR технологийг хэрэглээнд нэвтрүүлнэ. Зураг: МҮОНРТ

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Япон улсын Кисо Жибан ХК болон ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр төлөөлөгчид хиймэл дагуулын SAR технологи ашиглан уул уурхайн хаягдлын далангийн ханын нуралт, хөрсний гулгалт, ус нэвчилт, бэлчээрийн гарц, газрын гадаргын хөдөлгөөн, хэв гажилт, үүсч байгааг тодорхойлох, урьдчилан мэдэх, хянах боломжтой талаар мэдээлээд цаашдын хамтын ажиллагааны талаар товч танилцууллаа.

Энэ чиглэлд Монголд Японы хиймэл дагуулын SAR  технологийг нутагшуулж, хэрэглээнд нэвтрүүлэх тухайд талууд харилцан санамж бичиг байгуулах талаар санал солилцлоо.

Энэхүү технологи нь зөвхөн Монголын уул уурхайн салбар төдийгүй нийгэм, байгаль орчин, эдийн засгийн бүх салбарт  үр ашигтай учир хоёр улсын хамтын ажиллагаа чухал болохыг Япон улсын Кисо Жибан ХК-ийн төлөөлөгчид онцлов.

Үүний талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв талууд саналаа нэгтгэсний үндсэн дээр хэрэгжүүлэх боломжтой болохыг илэрхийллээ.

Тэрбээр “Энэ чиглэлд талууд ажлын хэсэг гарган илүү нээлттэй ярилцсаны үндсэн дээр ажлын цар хүрээгээ тодорхой болгосны дараа бодит ажил хэрэг болох талаар яригдаж,  төслийн санхүүжилтийн дүн тодорхой болсны дараа  санамж бичиг байгуулах саналтай байна” хэмээлээ.

Мөн ЖАЙКА-гийн төлөөлөгчдийн зүгээс  хамтын ажиллагааны энэхүү төслийг бодит ажил хэрэг болгохоор зорьж ажиллахад Монгол Улсын дэмжлэг хэрэгтэй болохыг илэрхийлэв. Энэ талаар Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ЖАЙКА-гийн төлөөлөгчдөд хандан Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийллээ.

Хуваалцах