МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

21 дүгээр хорооллын уулзвар, Баянхошууны тойрогт замын цагдаагийн 2 кубон (түр байр), Эмээлтэд онцгой байдлын 1 кубоныг байршуулж ажиллуулна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
21 дүгээр хорооллын уулзвар, Баянхошууны тойрогт замын цагдаагийн 2 кубон (түр байр), Эмээлтэд онцгой байдлын 1 кубоныг байршуулж ажиллуулна
21 дүгээр хорооллын уулзвар, Баянхошууны тойрогт замын цагдаагийн 2 кубон (түр байр), Эмээлтэд онцгой байдлын 1 кубоныг байршуулж ажиллуулна. Зураг: МҮОНРТ

Дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төвөөс цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Мөн нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт, үнэлгээний тайланг Төрийн Захиргаа Удирдлагын хэлтсээс танилцууллаа.

Үргэлжлүүлэн Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангахтай холбогдуулан дүүргийн Засаг даргаас дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал:

-2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийг боловсруулах;

-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах;

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;

-Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг эрчимжүүлэх;

-Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг холбогдох газар хэлтсийн дарга нарт үүрэг болголоо.

Мөн 21 дүгээр хорооллын уулзвар, Баянхошууны тойрог зам зэрэг зам тээврийн осол аваар ихээр гардаг байршилд замын цагдаагийн 2 кубон (түр байр) байгуулах ажлыг судлаж танилцуулах үүрэг даалгаврыг өглөө.

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад
Хуваалцах