МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Сэтгэц засал эмчилгээний тасгийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгэц засал эмчилгээний тасгийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг боллоо.
Сэтгэц засал эмчилгээний тасгийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг боллоо.. Зураг: МҮОНРТ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэц засал эмчилгээний тасаг 2026 оны 01 сарын 05-ны өдрөөс эхлэн дахин үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэгдэн тусламж үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн.

2026 оны эхний 7 сард эрхлэгч эмч, 3 сэтгэл засалч эмч, 1 сэтгэл зүйч нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаад 2026.08.03-ны өдрөөс эхлэн “хүүхэд өсвөр үеийн сэтгэл зүйн зөвлөгөөний кабинетыг шинээр нээн клиник сэтгэл зүйчийг ажиллуулснаар тусламж үйлчилгээгээ өргөтгөлөө. Ингэснээр нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хүүхэд болон насанд хүрэгчдэд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө, засал, сэтгэл засал эмчилгээний хүртээмж нэмэгдсэн.

2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 1575 хүнд тусламж үйлчилгээ амбулаториор болон стационараар үзүүлсэн байна. сэтгэц засал эмчилгээний тасаг нь тусламж үйлчилгээндээ шинэ арга технологиудыг нэвтрүүлснээс гадна үйлчлүүлэгчид ээлтэй орчин нөхцөлийг тусламж үйлчилгээний стандартад нийлцүүлэн бүрдүүлж чадсан байна.

2026.09.14-ний өдөр сэтгэц засал эмчилгээний тасгийн хамт олон өөрсдийн үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажлууд, шинээр нэвтрүүлсэн арга технологи, оношилгоонд нэвтрүүлсэн арга хэрэгслүүд болон дэмжих технологиудаа хамт олондоо танилцууллаа.

нэг буюу түүнээс олон хүн, эмнэлэг ба бичвэр нарын зураг байж магад
Хуваалцах