Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Өнөөдөр дэлхийн цагаан таягтны өдөр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр дэлхийн цагаан таягтны өдөр
Өнөөдөр дэлхийн цагаан таягтны өдөр. Зураг: МҮОНРТ

Цагаан таяг бол зөвхөн хөдөлгөөний туслах хэрэгсэл төдийгүй харааны бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах, нийгмийн харилцаанд тэгш оролцох, бие даасан байдлын бэлгэдэл юм.

Манай улсад өнөөдрийн байдлаар 106.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 11.1 мянга гаруй нь харааны бэрхшээлтэй иргэд байна. Төрөөс харааны бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, нийгмийн хамгаалалд хамрагдах, мэдээлэл болон орчны хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр шат дараатай, бодит ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.Үүнээс товч танилцуулвал

Бүтэц, орон тооны шинэчлэл:Засгийн газрын шийдвэрээр "Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв"-ийг Улсын төсөвт үйлдвэрийн газар (УТҮГ) болгон бүтэц, орон тооны хязгаарыг 126 байхаар баталж, үйл ажиллагааг нь тогтворжууллаа.

Техник, технологийн шинэчлэл:2025 онд тус төвд 2.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, мод модон эдлэл, монгол гэр, ажлын хувцас, цаасан уут, нэг удаагийн аяга, Брайль болон дижитал хэвлэл зэрэг 19 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэв.

Борлуулалтын суваг:Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор "DMART" цахим хуудас болон Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулан борлуулалтыг дэмжиж байна.

Цахим хүртээмж:Төрийн байгууллагуудын веб сайтад бичвэрийг ярианд хөрвүүлэх программ хангамжийг байршуулж, мэдээллийг хүртээмжтэй авах нөхцөлийг нэмэгдүүлж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас харааны бэрхшээлтэй иргэдийнхээ бие даан амьдрах боломжийг хангаж, саадгүй орчин, тэгш оролцоог бүрдүүлэхийн төлөө үргэлж хамтран ажиллах болно.

Хуваалцах