Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Мэдээллийн алба

Дотоодын цэргийн байгууллагад 2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар татагдан ирж, хугацаат цэргийн алба хаах хугацаа нь дууссан түрүүч, байлдагч нарыг Дотоодын цэргийн командлагчийн тушаалын дагуу цэргийн албанаас бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2026.10.15/ Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Лхагвасайхан болон даргын зөвлөлийн гишүүд, дотоодын цэргийн 05, 805, 810 дугаар анги болон 837 дугаар тусгай салбарын бие бүрэлдэхүүн оролцлоо.

Мөн эх орныхоо дотоод аюулгүй байдал, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө хүчин зүтгэх хүсэлтэй хугацаат цэргийн алба хаагчид цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахаар хүсэлт гарган, “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад амжилттай хамрагдаж, гэрчилгээгээ гардан авсан юм.
Тэд цаашид Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд нэгдэн, мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх юм байна.


















