Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өсжээ
Мэдээллийн алба

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 26.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.8 (17.2%) их наяд төгрөгөөр, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 22.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.2 (10.6%) их наяд төгрөгөөр тус тус өсжээ.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний 9 сард 24.6 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.
Татварын нийт орлого 2026 оны эхний 9 сард 21.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.2 (11.4%) их наяд төгрөгөөр өсөхөд нийгмийн даатгалын орлого 687.7 (17.3%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 695.0 (15.8%) тэрбум төгрөг, орлогын албан татварын орлого 557.6 (9.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.
Харин онцгой албан татварын орлого 66.8 (8.7%) тэрбум төгрөгөөр буурчээ. 2026 оны эхний 9 сард татварын нийт орлогын 30.4 хувийг орлогын албан татвар, 24.0 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 22.0 хувийг нийгмийн даатгалын орлого, 6.8 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 3.3 хувийг онцгой албан татварын орлого, 13.6 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний 9 сард 24.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.5 (11.3%) их наяд төгрөгөөр өсжээ.
Зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 892.2 (12.4%) тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 720.7 (17.5%) тэрбум төгрөгөөр, урсгал шилжүүлэг 825.2 (9.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
2026 оны эхний 9 сард нийт зардалд урсгал шилжүүлэг 39.2 хувь, бараа үйлчилгээний зардал 33.1 хувь, хөрөнгийн зардал 19.8 хувь, хүүгийн зардал 5.0 хувь, татаас 2.9 хувийг эзэлж байна.
Хөрөнгийн зардал 2026 оны эхний 9 сард 4.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 720.7 (17.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд барилга байгууламжийн зардал 390.9 (13.3%) тэрбум төгрөгөөр, тоног төхөөрөмжийн зардал 102.0 (31.2%) тэрбум төгрөгөөр, их засварын зардал 38.5 (17.7%) тэрбум төгрөгөөр, бусад хөрөнгийн зардал 154.8 (24.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.


















