МҮОНРТ
Улс төр

Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагаа 25 жилийн түүхэн замналыг туулж байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагаа 25 жилийн түүхэн замналыг туулж байна. Энэ хугацаанд хоёр улсын цагдаагийн байгууллага харилцан туршлага солилцох, алба хаагчдыг мэргэшүүлэх, сургалт зохион байгуулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж, мэргэжлийн харилцаа, хамтын ажиллагаагаа тогтмол өргөжүүлсээр ирсэн.

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн дэмжлэгтэйгээр “Олон улсын цагдаагийн мэргэшүүлэх сургалт” төслийн хүрээнд энэ сарын 07-16-ны өдрүүдэд сургалт зохион байгуулж байна.

Сургалтад Монгол Улсын цагдаагийн байгууллагын 24 алба хаагч хамрагдаж, сургагч багшаар мэргэшин төгсөх бөгөөд сургалтыг Бүгд Найрамдах Турк Улсын Цагдаагийн ерөнхий газрын дөрвөн сургагч багш удирдан явуулна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хамтын ажиллагааны хүрээнд “Гэрчийг хамгаалах хууль ба олон улсын харилцаа”, “Тусгай хамгаалалтын мэргэжилтэн сургагч багш бэлтгэх нь”, “Нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед авах арга хэмжээ”, "Тусгай хамгаалалтын мэргэжилтэн сургагч багш бэлтгэх нь”сэдэвт сургалтад тус тус 50 алба хаагчийг хамруулсан.

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад
Хуваалцах