“Оюутан аврагч” арга хэмжээний хүрээнд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
Туул голын дагуу 6.2 километр газарт гол, усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж иргэдэд сэрэмжлүүлэг, тараах материал тараан ажиллаж байна.
Мэдээллийн алба

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2026 оны "Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" А/229 дүгээр захирамжийн хүрээнд “Оюутан аврагч” оюутнууд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчидтай хамтран Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршлын гүүрнээс тус дүүргийн 22 дугаар хороо Яармагийн гүүр хүртэл Туул голын дагуу 6.2 километр газарт гол, усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж иргэдэд сэрэмжлүүлэг, тараах материал тараан ажиллаж байна.





















