Франц Германы мужийн сонгуульд AfD ялсанд санаа зовниж буйгаа илэрхийлэв
Мэдээллийн алба

Францын Засгийн газрын төлөөлөгчид Германы Саксони-Анхальт мужийн сонгуульд “Германы төлөөх Альтернатив” нам тэргүүлснийг Европын улс төрд анхаарах дохио хэмээн үнэлэв.
Францын Сангийн сайд Ролан Лескюр сонгуулийн үр дүнг“маш түгшүүртэй дохио”гэж тодорхойлж, олон оронд популист хөдөлгөөнүүд хүч авч буйг онцолжээ. Түүний хэлснээр иргэдийн бухимдал, айдас, эдийн засгийн дарамтад бодит шийдэл санал болгох шаардлага улам нэмэгдэж байна.
Европын асуудал эрхэлсэн сайд Бенжамен Аддад ч мөн энэ үр дүнг ноцтойд тооцож, сонгогчдын санаа зовнилыг сонсох ёстой ч үндсэрхэг үзэл, гадаадынхны эсрэг хандлага нь шийдэл болж чадахгүйг анхааруулав.
Саксони-Анхальтын сонгуулийн дүнгээр AfD тэргүүлсэн ч мужийн Засгийн газрыг бүрдүүлэх эсэх нь бусад намуудын байр сууринаас шалтгаалах юм.











