МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр холбогдох зөвшөөрөлгүйгээр зөөж, тээвэрлэсэн зөрчил гаргасан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж  тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр холбогдох зөвшөөрөлгүйгээр зөөж, тээвэрлэсэн зөрчил гаргасан.

Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “соёлын биет өвийг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн, зөөж тээвэрлэх нөхцөл, журмыг зөрчсөн” зөрчилд хамаарах тул Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагчаас зөрчил гаргасан аж ахуйн нэгжид хуулийн дагуу 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл оногдуулж, хариуцлага тооцлоо.

Хуваалцах