Цэргийн насны залуучуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж байна
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор “Идэр чийрэг монгол цэрэг” дэд төслийн хүрээнд цэргийн насны залуучуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж байгаа аж.

Энэ хүрээнд дүүргийн цэргийн насны залуучуудыг зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, цээжний рентген зураг, цус, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, элэгний B, C вирус, ДОХ, серологийн шинжилгээнд хамруулж байна.

Цэргийн насны залуучуудыг бүсчлэн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд Өнөр бүсийн залуус дүүргийн Эрүүл мэндийн төв, Толгойт бүс дүүргийн II хорооны өрхийн эрүүл мэндийн төв, Төвийн бүс дүүргийн XXVII хорооны өрхийн эрүүл мэндийн төв, Баянхошуу бүс Баянхошуу салбар амбулатори дээр тус тус хамрагдана.


















