"Центр-2026" стратегийн команд штабын болон цэргийн хээрийн сургууль амжилттай болж өндөрлөлөө
Мэдээллийн алба

ОХУ-ын Челябинск мужийн Чебаркуль сургалтын төвийг түшиглэн 9 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 03-ны өдөр "Центр-2026" стратегийн команд штабын болон цэргийн хээрийн сургууль амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус сургуулийн хаалтын ажиллагаанд оролцогч орнуудын зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол Улсын талаас Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе бригадын генерал Л.Онцгойбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр нар оролцож мөн зэвсэг техникийн үзэсгэлэнтэй танилцав. Сургуулийн Монгол талын удирдагчаар ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Ц.Төрмөнх ажиллалаа.

Энэ үеэр сургуульд оролцсон бүрэлдэхүүний төлөөллийг "Цэргийн хамтын ажиллагааны төлөө" медалиар шагнав.
Тус сургуулийн зорилго нь цэргийн хамтын ажиллагааны гэрээ бүхий орнуудын алба хаагчдад орчин үеийн байлдааны ажиллагааны туршлага солилцох, хоорондын харилцан ажиллагааг хангах болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж, байлдааны робот техникүүдийг ашиглах талаар мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд оршсон юм.

Энэ удаагийн сургуульд 59 орны 11000 орчим цэргийн алба хаагч оролцож, ОХУ-ын шинэ зэвсэглэл, цэргийн тeхникүүдийг туршсанаараа онцлог байлаа


















