Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг нутаг нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

10-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Увс, Завханы зарим, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөх хоногоос 5 хэмээр хүйтэрч, 0-2 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөх хоногоос 7 хэмээр хүйтэрч, 0-2 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өмнөх хоногоос 5 хэмээр хүйтэрч, 1-3 хэм хүйтэн байна.

2026 оны 10-р сарын 31-нээс 2026 оны 11-р сарын 04-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 31-нд Завхан, Сэлэнгийн ихэнх, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар, 11-р сарын 01-нд Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Дорнодын зүүн сумдын нутгаар, 02-нд Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр, 03-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховдын зарим, Хөвсгөл, Архангайн баруун, Говь-Алтайн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд нутгийн зарим газраар, 01, 02-нд говь, тал, хээрийн нутгаар 03-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө 19 хэм хүйтнээс 24 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 8 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14 хэм хүйтнээс 19 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5 хэм хүйтнээс 10хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9 хэм хүйтнээс 14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

Хуваалцах