Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЭрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
1/4
Нийгэм

TOURISM EXPO JAPAN 2026: B2B уулзалт эхэллээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
TOURISM EXPO JAPAN 2026: B2B уулзалт эхэллээ
TOURISM EXPO JAPAN 2026: B2B уулзалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Ази тивийн аялал жуулчлалын томоохон үзэсгэлэн TOURISM EXPO JAPAN 2026 өнөөдөр Токио хотын Tokyo Big Sight үзэсгэлэнгийн төвд үргэлжилж, олон улсын B2B бизнес уулзалтууд эхэллээ.

Энэхүү үзэсгэлэн 9 дүгээр сарын 24-27-ны хүртэл үргэлжилнэ.

821339330_1073597272054395_411299942463576167_n

Монгол Улс аялал жуулчлалын салбарын байгууллагуудын хамтарсан 54 м² талбай бүхий үндэсний стендээр оролцож, Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, аяллын маршрут, онцлог туршлагыг Япон болон олон улсын зах зээлд сурталчилж байна.

Монголын төлөөллийг ССАЖЗЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (АЖМХ), Монголын аялал жуулчлалын холбоо болон салбарын байгууллагууд бүрдүүлж байна.

B2B уулзалтаар Монголын аялал жуулчлалын компаниуд олон улсын тур оператор, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгчидтэй уулзаж, хамтын ажиллагаа, аяллын шинэ бүтээгдэхүүн, зах зээлийн боломжийн талаар бизнес хэлэлцээ хийж байна.

Хуваалцах