Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЭрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
1/4
Нийгэм

24 цаг ажиллах “Хурдан” цэг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд шинээр нээгдлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
24 цаг ажиллах “Хурдан” цэг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд шинээр нээгдлээ
24 цаг ажиллах “Хурдан” цэг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд шинээр нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай, орон зай хамаарахгүйгээр иргэдэд хүргэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, дүүргийн Засаг даргын тамгын газар дүүргийн 16 байршилд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг байгуулсан.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд 24 цагаар ажиллах “Хурдан” цэг шинээр нээгдлээ.

“Хурдан” цэгээс иргэд 55 орчим байгууллагын 800 гаруй төрлийн цахим үйлчилгээг киоск машинаар дамжуулан авах боломжтой.

24 цагаар ажиллах “Хурдан” цэгт тусгай хэрэгцээт иргэн үйлчилгээ авах боломжтой брайль үсэгтэй киоск машиныг байршууллаа.

Хуваалцах