Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Налайх дүүргийн хэмжээнд 150 тонн бодисын нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Налайх дүүргийн хэмжээнд 150 тонн бодисын нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна
Налайх дүүргийн хэмжээнд 150 тонн бодисын нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Налайх дүүргийн Онцгой комиссын хуралдаанаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд дүүргийн Менежер С.Ялалт, ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг нар "Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, зам талбайн цэвэрлэгээнд ашиглах давс, бодисын нөөц болон тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин ажиллажээ.

Тус байгууллагаас зам талбайн цэвэрлэгээ, арчилгааны тусгай тоноглогдсон 11 автомашин техникүүдэд нэмэлт тоноглолууд хийж, тос, тосолгооны материалыг бүрэн сольж, шаардлагатай засвар, үйлчилгээг хийж гүйцэтгэж бэлэн байдлыг бүрэн хангасан байна.

846798193_1110448098261182_4756862029456620771_n

Дүүргийн хэмжээнд 2025–2026 онд үлдсэн 10 тонн давс, 40 тонн бодисын нөөцтэй бөгөөд цаашид шаардлагатай 150 тонн бодисын нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлтэй 9 байршилд давс, бодис нөөцлөх сав байршуулж дайрга болон бодисоор дүүргэн, бэлтгэл бэлэн байдлыг хангасны зэрэгцээ, цас орсон үед шуурхай ажиллах инженер, техникийн ажилтнуудын төлөвлөгөөг боловсруулсан төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг ханган ажиллахаар төлөвлөжээ

Хуваалцах