“Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлж эхэлжээ
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний санаачилсан “За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянзүрх дүүргийн хэмжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, сургууль орчмын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бүрд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор “Хүүхэд хамгаалагч” төслийг эхлүүлжээ.

Төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн хэмжээнд 30 хүүхэд хамгаалагч ажиллаж, сургууль орчмын бүс болон хүүхэд олноор зорчдог нийтийн эзэмшлийн талбайд эргүүл, хяналтын үйл ажиллагаа зохион байгуулна.
Төслийг Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон хороод хамтран хэрэгжүүлнэ.


















