МҮОНРТ
ШУУРХАЙЗасгийн газрын ээлжит хуралдаан боллоо
1/4
Улс төр

БНСУ-тай гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-тай гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо
БНСУ-тай гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага БНСУ-ын Галын үйлдвэрлэлийг дэмжих бодлогын газрын дарга Чон Чан Соп, Монгол Улсад зохион байгуулж байгаа сургалтын ерөнхий зохицуулагч Чой Мён У, төлөөлөгчдийн багийн зохицуулагч И Дун Хён нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар төслийн хэрэгжилт, хүрсэн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.

Тухайлбал, Улаанбаатар хотод хийн түлшийг халаалтад ашиглаж эхэлж байгаатай холбогдуулан хийн тоног төхөөрөмжийн аюулгүй ашиглалт, гал түймэр, дэлбэрэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ослын үед ажиллах алба хаагчдын бэлтгэлийг хангах чиглэлээр БНСУ-ын туршлагыг судлах талаар ярилцлаа.

Мөн хот, суурин газрын эрэн хайх, аврах багийн чадавхыг бэхжүүлэх, гал түймэр унтраах арга, тактик, аюулгүй ажиллагааны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, алба хаагчдыг чадавхжуулах сургалт, мэргэжлийн туршлага солилцоог цаашид үргэлжлүүлэх боломжийг хэлэлцлээ.

Түүнчлэн ирэх 2027 оны тавдугаар сард БНСУ-д зохион байгуулахаар төлөвлөж байгаа гал түймэр унтраах техник, багаж, тоног төхөөрөмжийн олон улсын EXPO үзэсгэлэнд оролцох, салбарын дэвшилтэт техник, технологи, шинэ шийдлүүдтэй танилцах талаар санал солилцсон юм.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цаг агаарын аюулт үзэгдлийн эрсдэлийг урьдчилан тодорхойлох, бэлэн байдлыг хангах чиглэл уулзалтын нэг сэдэв байлаа.

Талууд цаг агаарын мэдээллийг боловсруулах систем, хиймэл оюун ухаанд (AI) суурилсан эрт зарлан мэдээллийн технологийн хэрэглээг судлах, сэрэмжлүүлгийг хариу арга хэмжээтэй уялдуулах чиглэлээр туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулах боломжийн талаар хэлэлцлээ.

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад
Хуваалцах