Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

“Бид өвөлд бэлэн” нэгдсэн арга хэмжээ болж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бид өвөлд бэлэн” нэгдсэн арга хэмжээ болж байна
“Бид өвөлд бэлэн” нэгдсэн арга хэмжээ болж байна. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн хот нийтийн аж ахуйн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, шуурхай ажиллагааны бэлэн байдлыг шалгах, харилцан туршлага солилцох “Бид өвөлд бэлэн” нэгдсэн арга хэмжээ болж байна.

846707204_1528623782631723_8202529420883403064_n

Дүүргийн менежерийн баталсан удирдамжийн хүрээнд болж байгаа энэ арга хэмжээнд “Баянгол шинэ өргөө”, “Баянгол тохижилт үйлчилгээ”, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн нийт 24 байгууллага оролцож хүн хүчний нөөц, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, давс, бодисын нөөцийг танилцуулж байна.

849332341_2163712294498232_4285178090942706407_n

Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн хэмжээнд хот нийтийн аж ахуйн 24 байгууллагын нийт 534 хүн хүч, 193 машин техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Тодруулбал,

  • Хог ачилт тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 5 байгууллага нийт 182 хүн хүч 61 машин, техник хэрэгсэлтэй,

  • Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээний чиглэлээр ажилладаг 9 байгууллага нийт 220 хүн хүч, 99 тусгай зориулалтын машин техник, 121 бичил гар төхөөрөмжтэй,

  • Ногоон байгууламжийн арчлалт хариуцсан 7 байгууллага нийт 86 хүн хүч, 15 машин, техник, 54 бичил гар багажтай,

  • Гэрэлтүүлгийн ашиглалт хариуцсан 2 байгууллага нийт 26 хүн хүч, 8 машин, техник,

  • Камер хариуцсан байгууллагууд 7 хүн хүч, 2 машинтай,

  • Эзэнгүй нохой муурын устгал хариуцсан байгууллага 13 хүн хүч, 8 машинтай тус тус ажиллаж байна.

Хуваалцах