Монгол Улсад 958,470 жуулчин иржээ
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Монгол Улсад 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн урьдчилсан байдлаар нийт 958,470 жуулчин хүрэлцэн иржээ.
Ингэснээр Монгол Улс түүхэндээ анх удаа нэг жилийн хугацаанд 1 сая жуулчин хүлээн авах зорилтдоо ойртож, уг үзүүлэлтэд хүрэхэд ердөө 41,530 жуулчин үлдээд байна.
Зөвхөн 11 дүгээр сарын 1–15-ны хооронд 32,882 жуулчин ирсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд өдөрт дунджаар 1,500–2,500 жуулчин Монгол Улсад зорин иржээ
Хуваалцах


















