Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
1/5
Чөлөөт цаг

Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

О.
О.Бадамсүрэн

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо
Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгч, их соён гэгэээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан Жамсрангийн Цэвээний сэтгүүл зүй үйл ажиллагааг хэлэлцэх эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2026.11.16/Соёл урлагийн их сургуулийн Кино, телевиз медиа урлагийн сургуульд болж байна.

Уг хуралд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монгол Улсын соёл урлагийн их сургууль, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз хамтран зоион байгуулж буй тус хуралд сэтгүүл зүйн салбарын эрдэмтэн, судлаачид оролцож, Ж.Цэвээний бүтээл туурвил, Монголын хэвлэл мэдээллийн хөгжилд оруулсан хувь нэмэр, соён гэгээрүүлэх үзэл санааг хэлэлцлээ.

Хурлын үеэр Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Т.Баасансүрэн “Шинэ толь хэмээх бичиг” болон “Нийслэл хүрээний сонин бичиг”-ийн агуулга, бичлэгийн арга барил, онцлогийн талаар судалгаагаа танилцуулсан бол доктор, профессор Л.Норовсүрэн анхны тогтмол хэвлэл дэх Ж.Цэвээний уран зохиолын орчуулгын асууудал мөн СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш Т.Есөн-Эрдэнэ, “Шинэ толь хэмээх бичиг” сонины олон улсын мэдээний сэдэв, агуулгын талаар илтгэл хэлэлцүүллээ. Харин Ш.Батболд “Монголын үнэн” сонинд 1920 онд нийтлэгдсэн Ж.Цэвээний “Эрмэлзэх арван зүйл” бүтээлийн үзэл санаа, үндэсний сэтгүүл зүйтэй холбогдох асуудлыг судалгаандаа хөндлөө.

Энэхүү хурал нь Монголын сэтгүүл зүйн түүхэн хөгжил, анхны тогтмол хэвлэлийн өв, Ж.Цэвээний эрдэм судлал, соён гэгээрүүлэх үййл ажиллагааны үнэ цэнийг тодруулан авч үзэхэд чиглэж байгаагаар онцлог юм.

МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор М.Одмандах:Монголын нэрт соён гэгээрүүлэг Ж.Цэвээн гэдэг хүн бол Монголын шинэ Монгол Улсын маш олон салбарыг үүсгэсэн гол үзэл баримтлалыг дэвшүүлж, оролцож байсан дэвшилтэт сэхээтэн байсан. Ж.Цэвээн бол өөрийнхөө үзэл бодлоор шинэ үеийн монголчуудыг боловсролтой, шинэ Монгол УЛс бол бие даасан хүчирхэг, туураг тусгаар улс байх ёстой гэсэн үзэл санаандаа үнэнч байсан хүн юм.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ж.Цэвээний нэрэмжит шагналт судлаач, МУИС-ийн зөвлөх профессор, доктор, профессор Л.Норовсүрэн:Шинэ толь бичиг, Нийслэл хүрээний сонин бичиг хоёр бол Монголын анхны хэвлэл Монголд сэтгүүл зүйн үндсийг тавьсан хэвлэлүүд юм. Сонины гол нийтлэлүүд нь соён гэгээрүүлэх аль ч үеийн сэтгүүл зүйд хамгийн тулгуур болж байсанаараа их үнэ цэнэтэй. ХХ-р зууны эхэн Монголд харанхуй бүдүүлэг байсан орчноос шинэ тулгуур улс төр байгуулж байсан ийм үед ард олныг гэгээрүлж, соёлжуулах, шинэ үзэл санаагаар тэднийг хүмүүжүүлж боловсруулахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн ийм сониныг Ж.Цэвээн гэдэг хүн гаргажээ. Ж.Цэвээн бол ХХ-р зууны эхэн үеийн монголын хамаг гэрэл гэгээтэй ийм олон зүйлийн эхлэлийг тавьсан оюун санааны удридагч байсан хүн юм.

Хуваалцах