Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
1/5
Нийгэм

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 35.5 хувиар өсжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 35.5 хувиар өсжээ
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 35.5 хувиар өсжээ. Зураг: МҮОНРТ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2024=100) 2026 оны 10 дугаар сард 135.7 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 35.5 хувь, өмнөх сараас 6.2 хувиар тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2026 оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеэс 35.5 хувиар өсөхөд уул уурхай, олборлолтын салбарынх 43.8 хувь, газрын тос олборлолтын үйлдвэрлэгчийн үнэ 66.6 хувь, нүүрс олборлолтын үйлдвэрлэгчийн үнэ 66.5 хувь, уул уурхайн туслах үйл ажиллагааны үйлдвэрлэгчийн үнэ 47.7 хувь, металлын хүдэр олборлолтын үйлдвэрлэгчийн үнэ 26.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.


Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ  2026 оны 10 дугаар сард өмнөх сараас 6.2 хувиар өсөхөд уул уурхай, олборлолтын салбарынх 7.5 хувь, нүүрс олборлолтын үйлдвэрлэгчийн үнэ 15.4 хувь, газрын тос олборлолтын үйлдвэрлэгчийн үнэ 12.7 хувь, металлын хүдэр олборлолтын үйлдвэрлэгчийн үнэ 1.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 35.5 хувиар өсөхөд уул уурхай олборлолтын дэд салбар 26.6 нэгж хувь буюу 74.8 хувиар нөлөөлж байгаа аж.

Хуваалцах