Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Мэдээллийн алба

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв байгуулах” төслийн явцын талаар хэлэлцлээ.
Нийт явц одоогоор 70 хувь, барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2026 ондоо багтаан ашиглалтад оруулахад онцгой анхаарч байна.
Мөн төслийн 2-р багцийн хүрээнд нийлүүлэхээр төлөвлөж байсан тоног төхөөрөмжийг шинэчилж, хиймэл оюун ухааны технологи оролцуулах талаар санал солилцон, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд талууд шаардлагатай дэмжлэг, арга хэмжээг хэрэгжүүлэхээ илэрхийлэв.



















