Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Улс төр

Байгаль орчны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 50 хувиар нэмэгдэнэ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байгаль орчны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 50 хувиар нэмэгдэнэ
Байгаль орчны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 50 хувиар нэмэгдэнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурал 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа.

Энэ удаагийн төсвийн тодотголоор манай салбарын албан хаагчдын цалин хөлстэй холбоотой чухал шийдвэр гарлаа.

2026 оны 11 дүгээр сарын 1-нээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Цаг уур, орчны шинжилгээний газар болон түүний харьяа байгууллагуудын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр боллоо.

Монгол орны өнцөг булан бүрд, цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллаж, цаг уур, орчны төлөв байдлыг тасралтгүй ажиглан хэмжиж, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллээр иргэдийг хангадаг албан хаагчдын хөдөлмөрийг үнэлж буй чухал шийдвэр юм.

Төрийн үйлчилгээний салбаруудын цалингийн зөрүүг арилгаж, 2025 оны суурь түвшинтэй харьцуулахад цалингийн өсөлтийг 50 хувьд хүргэхэд нийт 170.1 тэрбум төгрөг төсөвт тусгалаа.

Мөн төсвийн тодотголоор 435 мянган ахмад настанд 100–300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгох, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, хүнс, шатахууны нөөцийг бүрдүүлэх, эрчим хүчний үнийн өсөлтөөс иргэдийг хамгаалах санхүүжилтийг шийдвэрлэлээ.

Засгийн газар төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөг хэмнэж, иргэдийн орлого, нийгмийн хамгаалалд чиглүүлж байна.

Байгаль орчны салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх нь салбарын хүний нөөцийг тогтвортой байлгах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой.

Батлагдсан шийдвэрийг хугацаанд нь, бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.

Хуваалцах