Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

АНУ-ын Сиаттл хотод “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Сиаттл хотод “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа
АНУ-ын Сиаттл хотод “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа

АНУ-ын агаарын хөлгийн тэргүүлэгч “Боинг” компанийн Сиаттл дахь Нийлүүлэлтийн төвд зохион байгуулагдсан шинэ агаарын хөлгийн тууз хайчлах ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр тэргүүтэй Монголын иргэний нисэхийн салбарын удирдлагууд оролцов.

“Боинг” компани цаашид “МИАТ” ТӨХК-ийн АНУ-ын чиглэлд алсын зайн нислэг үйлдэх зорилтыг дэмжиж, холбогдох зохицуулалтын үйл явц болон нислэгийн бэлтгэл ажилд хамтран ажиллахаа илэрхийлэв.

"МИАТ” компани энэхүү шинэ хөлгөө Эзэн Богд Чингис хааны гуравдугаар хүү бөгөөд Монголын эзэнт гүрний хоёр дахь их хааны нэрээр “Өгөөдэй хаан” хэмээн нэрлэжээ.

Энэхүү шинэ агаарын хөлөг нь “МИАТ” ТӨХК-ийн хоёр дахь “Boeing 737 MAX 8” загварын онгоц бөгөөд тус компани нислэгийн сүлжээг нэмэгдүүлэх, зорчигчдын тав тухыг бүрдүүлэх, түлшний хэмнэлт, эдийн засгийн үр өгөөжийг харгалзан уг загварыг сонгосон бөгөөд ойрын болон дунд зайн нислэгт тохиромжтой энэ хөлгийг Бангкок, Бээжин, Сөүл, Токио зэрэг чиглэлд ашиглахаар төлөвлөж байна.

Хуваалцах