Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх Шуурхай штаб ажиллана

НХ
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх Шуурхай штаб ажиллана
Замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх Шуурхай штаб ажиллана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Шуурхай штаб байгууллаа.

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр нийслэлийн хэмжээнд Шуурхай штаб нэгдсэн зохион байгуулалтаар ажилласан. Энэхүү зохион байгуулалтыг цаашид 365 хоногийн турш Улаанбаатар хотод хэрэгжүүлэх нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд Шуурхай штаб хуралдаж, замын хөдөлгөөнийг зохицуулалтыг сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэдийг хүндрэл, чирэгдэлгүй зорчуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ” гэв.

Тус штабын удирдлага дор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын хөгжлийн газар, нийтийн тээвэр, эрүүл мэнд, онцгой байдал зэрэг байгууллагууд 365 хоногийн хугацаанд нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах юм.

Хуваалцах