Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн зарим албан тушаалтнуудад холбогдох авлига, мөнгө угаах хэргийг шүүхэд шилжүүлжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн зарим албан тушаалтнуудад холбогдох авлига, мөнгө угаах хэргийг шүүхэд шилжүүлжээ
Түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн зарим албан тушаалтнуудад холбогдох авлига, мөнгө угаах хэргийг шүүхэд шилжүүлжээ. Зураг: МҮОНРТ

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,000 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,267 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 762 хэрэг шинээр нээж, 378 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 158, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 84, Өмчлөх эрхийн эсрэг 83, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Авлигын эсрэг 11, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Эдийн засгийн гэмт хэрэг 2, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг болон Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

10 дугаар сарын 05 copy(2)

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргээс тоймлон хүргэвэл

Авлигын хэргийн талаар

- Ш.А нь нийтийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн ахлах байцаагчаар ажиллаж байхдаа “Ж...” ХХК нь Ерөө сумын нутаг дэвсгэрт 268 га ашиглалтын талбайн хилийг хэтрүүлж хөрс хуулалт явуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг зөрчлийн хэргээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний хариуд тус компаний хувьцаа эзэмшигч В.Ж, компаний хууль ёсны төлөөлөгч Р.Г нараас 20 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар, В.Ж, Р.Г нарыг хуулийн этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулахгүй гэсэн ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (хахууль өгөх)-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Л.Н нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргаар ажиллаж байхдаа орлогч Т.С, тамгын газрын дарга Д.Э, нягтлан бодогч Ц.А нартай бүлэглэн 2016 онд хортон мэрэгч устгах 15 сая төгрөгийн санхүүжилтээс 11 сая төгрөгийг нь зориулалтын бусаар зарцуулсан, тариалан эрхлэлтийг дэмжих эргэлтийн сангийн журмыг зөрчиж, өөртөө 3.2 сая төгрөгийн давуу байдал бий болгосон, 2021 онд тариалан эрхлэлтийн үйл ажиллагаа явуулдаггүй, хэрэгжүүлэх төсөлд материал ирүүлээгүй хүний нэр дээр 40 сая төгрөг олгуулсныг өөртөө авч эдийн засгийн давуу байдал бий болгосон, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, үнийн санал, ур чадварын мэдээлэл зэргийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах ), 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах) 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хуваалцах