Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг дулаанд холболоо

НХ
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг дулаанд холболоо
Орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг дулаанд холболоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хэрэгжиж байна.

Дулааны гол 18.7 кмшугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар гүйцэтгэсэн. Орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын дулаан 100 хувь, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг 89.6 хувьтай хангаад байна. Цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80.5 хувь, ус хангамж, ариутгах татуургын салбарын өвөлжилт 90 хувь, нийтийн эзэмшлийн гудамж талбайн халтиргаа гулгаа арилгах давс, бодисын нөөц бүрдүүлэлт 81 хувьтай. Давс, бодис цацагч тусгай зориулалтын 96 машин, 432 зам цэвэрлэгээний тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангалаа.

Хуваалцах