Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй 12 чиглэлийн ажлыг хэлэлцлээ

БО
Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй 12 чиглэлийн ажлыг хэлэлцлээ
“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй 12 чиглэлийн ажлыг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, төлөвлөлт, менежмент болон байгаль орчны санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх хүрээнд “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй төсөл, судалгаа, бодлогын баримт бичиг боловсруулах ажлын явц, үр дүн, цаашдын чиглэлийг хэлэлцэх уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, төлөвлөлт, менежмент, байгаль хамгааллын санхүүжилтийн чиглэлээр хэрэгжүүлж буй судалгаа, зөвлөх үйлчилгээний ажлын явц, үр дүнг танилцуулж, боловсруулсан бодлогын баримт бичиг, шинэчлэлийн санал, шийдлүүдийг хэлэлцэн, цаашдын хэрэгжилтийн тэргүүлэх чиглэл, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тухайлбал, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын сургалтын хэрэгцээ, шаардлагын суурь судалгаа, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийн урт хугацааны стратеги, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн цахим систем, кадастрын бүртгэлийн асуудлыг танилцуулж, хэлэлцэв. Мөн “Монголын Говь”-ийг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд нэр дэвшүүлэх ажлын хүрээнд хийсэн техникийн үнэлгээ, “Дорнод Монголын хээр” дэлхийн өвийн хорооны шийдвэрийн хэрэгжилт, биологийн олон янз байдал болон тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнийг суурь боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах асуудлыг хөндлөө.

Үүнээс гадна тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, байгаль хамгааллын орон зайн төлөвлөлт, Монгол орны экологийн бүс нутгийн үнэлгээний шинэчлэлийн талаар танилцуулав.

Хэлэлцүүлгийн гуравдугаар хэсэгт байгаль орчны санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын суурь зардлын аргачлал, үр дүнд суурилсан санхүүжилт, нэвтрэх хураамжийн тогтолцоог шинэчлэх санал, гадаадын жуулчдаас авах байгаль хамгааллын төлбөрийн тухай анхдагч хуулийн төслийн санал болон хөтөлбөрийн грантын стратегийг танилцуулж, санал солилцлоо.

Хуваалцах