Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Соёл урлаг, спорт

Тайгер Вүүдс гольфын талбайдаа эргэн ирнэ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тайгер Вүүдс гольфын талбайдаа эргэн ирнэ
Тайгер Вүүдс гольфын талбайдаа эргэн ирнэ. Зураг: МҮОНРТ

Тайгер Вүүдс хоёр жил гаруй завсарласны дараа дэлхийн чансааны оноо олгодог тэмцээнд эргэн оролцохоор болжээ.

Тодруулбал, тэрбээр Багамын арлуудад болох «Хиро Уорлд Челленж» тэмцээнд өрсөлдөхөө арваннэгдүгээр сарын 17-нд мэдэгдсэн байна.

Тэмцээн арванхоёрдугаар сарын 3–6-нд Багамын арлуудын «Албани» гольфын талбайд болно. Вүүдсийн сангаас зохион байгуулдаг уг тэмцээнд 20 тамирчин өрсөлдөнө. Тэдний дунд дэлхийн чансааг тэргүүлэгч Скотти Шеффлер, Рики Фаулер, 2019 оны АНУ-ын нээлттэй тэмцээний аварга Гэри Вүүдлэнд нар багтжээ.

Өдгөө 50 настай Вүүдс хамгийн сүүлд 2024 оны долоодугаар сард Их Британийн нээлттэй аварга шалгаруулах тэмцээнд тоглосон. Тэрбээр 2025 онд өсгийн шөрмөс нь тасарсны улмаас тухайн жилийн тэмцээнүүдийг өнжжээ. Мөн оны аравдугаар сард нуруундаа долоо дахь удаагаа мэс засал хийлгэж, нугалам хоорондын гэмтсэн жийргээ солиулсан байна.

«Хиро Уорлд Челленж» нь Америкийн мэргэжлийн гольфын цувралын үндсэн улирлын хуваариас гадуур зохиогддог бөгөөд оролцогчдод дэлхийн чансааны оноо олгодог.

Вүүдс мэргэжлийн гольфын дөрвөн их тэмцээнд нийт 15 удаа түрүүлжээ. Тэрбээр Америкийн мэргэжлийн гольфын цувралд 82 ялалт байгуулсан нь тус цувралын түүхэн дээд амжилттай тэнцдэг.

Хуваалцах