Цэргийн насны залуусын дунд гэмтэл, дотор, амны хөндийн өвчлөлүүд зонхилж байна.
Мэдээллийн алба

Цэргийн насны залуусын дунд гэмтэл, дотор, амны хөндийн өвчлөлүүд зонхилж байна.
Цэргийн албанд татагдах иргэнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх, эрүүл мэндийн байдлыг тодорхойлохоор Налайх ЭМТ-ийн 39 эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг ажиллалаа.
Цэргийн насны хамрагдвал зохих залуучуудаас 33,1 хувь нь хамрагдсан бол Эрүүл мэндийн шалтгаанаар 63,7 хувь тэнцээгүй, 36,3 хувь эрүүл мэндээрээ тэнцсэн байна. Эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй залуусын тэргүүлэх 5 өвчлөлд
Мэс, гэмтлийн өвчлөл 78-26,7%
Дотрын өвчлөл 52-17,8%
Шүдний өвчлөл 44-15,1%
Чих хамар хоолойн өвчлөл 41-14,1%
Сэтгэц 16-5,5% хувийг тус тус эзэлж байгаа бол урьд жилүүдтэй харьцуулахад арьс харшил, биеийн жин, мэдрэл, нүд, БЗДХ, халдварт өвчний эзлэх хувь буурсан байна.
Энэ нь урьд жилүүдэд эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй залуучуудыг нарийн мэргэжлийн эмч нар болоод ӨЭМТ-ийн эмч нар хамтран удаан хугацаанд эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдагтай холбоотой юм.
Цаашид ч эрүүл мэндийн үзлэг, шинжилгээгээр хасагдсан 292 залуусыг Налайх ЭМТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай хамтран үе шаттайгаар эрүүлжүүлж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа хийх ажлыг зохион байгуулж ажиллан ажиллахаар төлөвлөж байна.


















