МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:Есдүгээр сарын 14, 15-нд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаарна.

2026 оны 09-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгааар 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.

2026 оны 09-р сарын 15-наас 2026 оны 09-р сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгийн баруун сумд, Увсын хойд сумдын нутгаар, 16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм бага зэргийн бороо, 17-ны өдөр Завхан, Архангайн ихэнх сумд, Увсын зүүн, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 17-18-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумд, Хэнтийн хойд сумдын нутгаар, 18-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Төв, Дорнод аймгийн зарим сумд, Булган, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх сумд, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр 0.0-7.0 мм бороо орно. Салхи 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн зарим газраар, 17, 18-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэн нутгаар дулаарч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 5 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан, өдөртөөАлтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 хэм, говийн бүс нутаг Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна. 18-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Хуваалцах