МҮОНРТ
Улс төр

М.Говьсайхан: Барилгыг бүрэн дуусгаж, оршин суугчдыг орон сууцанд нь оруулахад бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллана

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Говьсайхан: Барилгыг бүрэн дуусгаж, оршин суугчдыг орон сууцанд нь оруулахад бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллана
М.Говьсайхан: Барилгыг бүрэн дуусгаж, оршин суугчдыг орон сууцанд нь оруулахад бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 26-р хорооны 207 дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийг Дабльпирамид констракшн ХХК болон Гэрэгэтехнологи ХХК-ийн түншлэл гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж байна.

Гүйцэтгэгч компанийн зүгээс 2026 оны 11 дүгээр сарын нэгэн гэхэд гадна тохижилт болон фасадын ажлаа дуусгаж, дотор заслын ажлыг эхлүүлэхээр төлөвлөснөө танилцууллаа.

Тус байрны 63 өрхийн 218 оршин суугч өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байгаа тул барилгын ажлыг чанар стандартын дагуу шуурхай гүйцэтгэж, иргэдийг орон сууцанд нь аль болох богино хугацаанд оруулах шаардлагатай байна.

Иймд газрын дарга М.Говьсайхан гүйцэтгэгч компанитай уулзаж 2027 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэхэд барилгыг бүрэн дуусгаж, оршин суугчдыг орон сууцанд нь оруулахад бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

авто зам ба бичвэр нарын зураг байж магад
Хуваалцах