МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт ирсэн 3517 хүсэлтийг шийдвэрлэв

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт ирсэн 3517 хүсэлтийг шийдвэрлэв
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт ирсэн 3517 хүсэлтийг шийдвэрлэв. Зураг: МҮОНРТ

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах "Хотын дарга сонсож байна" тусгай дугаарыг наймдугаар сарын 14-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн. 150150 тусгай дугаарт нэг сарын хугацаанд иргэдээс нийт 5479 хүсэлт бүртгэгдэж, 427 албан хаагч шийдвэрлэж, 3517 иргэнд хариу хүргэж, хүсэлтийг хаасан. Шийдвэрлэлт 64.2 хувьтай байна. Иргэд 150150 тусгай дугаарт зам, тээвэр, инженерийн шугам, газар, барилгатай холбоотой асуудлаар хамгийн их буюу 61.7 хувьтай хандсан байна. Иргэд 150150 тусгай дугаарт мессеж үнэгүй илгээн санал, хүсэлтээ илэрхийлэхээс гаднаmayor@ulaanbaatar.mnи-мэйл хаягаар холбогдох боломжтой.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрээс сургууль хүртэлх аюулгүй зорчих орчныг бүрдүүлж, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах зорилгоор “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд НЕБ-ын 105 дугаар сургууль орчмын авто замын явган хүний гарцыг сайжруулж, шинээр тавихаар төлөвлөж байна.

Хуваалцах