ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна.
11-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндий, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс 7 градусаар дулаарч 0-2 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс 6 градусаар дулаарч 0-2 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өмнөх өдрөөс 8 градусаар дулаарч 0 градус орчим байна.
2026 оны 11-р сарын 09-нөөс 2026 оны 11-р сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 12-нд Баян-Өлгий, Увсын зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр 1-6 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 хэмийн дулаанаас 1 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.


















