Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Томуу, томуу төст өвчний үед хүүхэд, нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар сургалт хийв

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томуу, томуу төст өвчний үед хүүхэд, нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар сургалт хийв
Томуу, томуу төст өвчний үед хүүхэд, нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар сургалт хийв. Зураг: МҮОНРТ

2026/2027 оны томуугийн улирлын бэлэн байдлыг хангах, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүүхэд, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран “Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүүхэд, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалт нь хүүхэд, нярайн эмч, мэргэжилтнүүдийн томуу, томуу төст өвчин болон шинэ коронавируст халдварын оношилгоо, эмчилгээний талаарх мэдлэг, ур чадварыг сэргээн бэхжүүлэх, гүнзгийрүүлэх, өвчний хүндрэлийн үед үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэж байна.

2026/2027 оны томуугийн улирлын турш сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний сургалтад Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн эмч, нярайн эмч, холбогдох мэргэжилтнүүдийг хамруулж 2026 оны 11 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Хуваалцах