Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн заавар боловсруулах семинар боллоо

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн заавар боловсруулах семинар боллоо
Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн заавар боловсруулах семинар боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор “Эмнэлзүйн удирдамж, заавар боловсруулах аргачлал” сэдэвт семинар Эрүүл мэндийн яаманд зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” 03 дугаар зарлигийн дагуу Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаар тогтоолоор “Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан.

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд 2025 оны тавдугаар сард болсон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулганаар “Уламжлалт анагаах ухааны дэлхийн стратеги 2025–2034”-ийг баталсан нь уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, үндэсний бодлогыг олон улсын чиг хандлагатай уялдуулах чухал үндэс болж байна.

Энэхүү бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулсан семинараар уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн зааврыг боловсруулах, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр санал, арга зүйг хэлэлцлээ.

Эмнэлзүйн зааврыг боловсруулж, практикт нэвтрүүлэх нь уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг нотолгоонд суурилсан, чанар, аюулгүй байдлын нэгдсэн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Хуваалцах