Сонгинохайрхан дүүрэгт “Ажилд орох өдөр” аян эхэллээ
Мэдээллийн алба

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Сонгинохайрхан дүүргийн тухайд хөдөлмөрийн насны 128,600 гаруй иргэд байгаагаас 52 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймд ажил олгогч байгууллагуудын сул болон шинээр бий болсон ажлын байрыг ажил хайгч иргэдэд шууд танилцуулж, бүртгэл, анхан шатны сонгон шалгаруулалт, ярилцлага, ажлын байранд зуучлах үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилгоор Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбоо, ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллага, хөдөлмөрийн биржүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна.
Тодруулбал дүүргийн 43 хорооны байранд ажилд орох өдөр аяныг нэгэн зэрэг зохион байгуулж, ажил идэвхтэй хайж байгаа иргэдээ газар дээр нь ажилд зуучлах, ажлын байраар хангах ажлууд хийгдэж байна.
Нийтдээ 13 хөдөлмөрийн бирж хороодод ажиллаж байгаа бөгөөд өдөрлөгөөр 43 хорооны 2000 гаруй ажил идэвхтэй хайж байгаа иргэдийг ажилд зуучилж байна.


















