Архангай аймгийн Цэнхэр сумын 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Мэдээллийн алба

Архангай аймгийн Цэнхэр сумын 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо. Уг барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, төслийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, энэ сарын 22-ны өдөр барилга байгууламжийг хүлээн авах Улсын комисс ажиллалаа.
Улсын комиссоос өгсөн үүрэг, даалгаврыг бүрэн хэрэгжүүлсэн болохыг үндэслэн тус цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээн авлаа.
Тус барилгын зураг төслийг “Онч тэнхлэг” ХХК, барилга угсралтын ажлыг “Алтайн бумбат өргөө” ХХК гүйцэтгэсэн байна.
Ийнхүү Архангай аймгийн Цэнхэр сумын хүүхэд багачууд сургалт, хөгжлийн хэрэгцээнд нийцсэн шинэ цэцэрлэгийн байранд хамрагдах боломж бүрдлээ


















