Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал. Зураг: МҮОНРТ

Ургийн зүрхний төрөлхийн гажгийг жирэмсний үед эрт илрүүлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх нь нярайн хүндрэл, эндэгдлээс сэргийлэх чухал нөхцөл юм.

Энэ хүрээнд ЭХЭМҮТ-өөс эх барих, эмэгтэйчүүдийн болон хэт авиан оношилгооны эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Ургийн зүрхний хэт авиан оношилгоо, илрүүлэг, эрт сэрэмжлүүлэх шинжийг таних нь (Red flag)” сэдэвт сургалтыг 2026 оны арваннэгдүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтаар ургийн зүрхний стандарт дүрслэлийг зөв үнэлэх, төрөлхийн гажгийг эрт сэжиглэх, аюулын дохио буюу “Red flag” шинжийг таних, эрсдэлтэй жирэмсэн эхийг дээд шатлалын эмнэлэгт цаг алдалгүй шилжүүлэх чиглэлээр мэдлэг, ур чадвар эзэмшүүлж байна.

Ургийн зүрхний эмгэгийг эрт илрүүлж, зөв оношлон, шаардлагатай тусламжийг цаг тухайд нь үзүүлэх нь эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах, перинатал эндэгдлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах