НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Мэдээллийн алба

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.11.05/ болж, гурван асуудал хэлэлцэн НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
Хуралдаанаар, Кибер аюулгүй байдлын хороо байгуулах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, төрийн дээд шагналд тодорхойлж уламжлах, НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв.

Эхний асуудлын хүрээнд НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Халтар Кибер аюулгүй байдлын хороо байгуулах үндэслэл, шаардлагын талаар танилцууллаа.
Цахим үйлчилгээ, мэдээллийн технологийн хэрэглээ өргөжиж буй өнөө үед нийслэлийн мэдээллийн систем, мэдээллийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангах, кибер эрсдэлээс урьдчилан сэргийлэх, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах шаардлага нэмэгдэж байгаа гэв. Төлөөлөгчид кибер аюулгүй байдлыг хангах нь цахим шилжилт, мэдээллийн технологийн хөгжилтэй салшгүй холбоотой чухал асуудал болохыг тэмдэглэж, холбогдох хороог байгуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Төрийн дээд шагналд тодорхойлж уламжлах болон НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмэлт оруулах тухай асуудлыг Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар дэмжиж, НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.


















