Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ЭЗБХ: Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЭЗБХ: Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
ЭЗБХ: Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2026.09.23) хуралдаанд 32 гишүүнээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, А.Ундраа, М.Энхцэцэг, Б.Уянга, М.Мандхай, З.Мэндсайхан, Ж.Золжаргал, Ж.Ганбаатар, Л.Соронзонболд, Б.Заяабал, Д.Үүрийнтуяа, Ч.Анар, Р.Батболд, Ч.Лодойсамбуу, Н.Батсүмбэрэл, Р.Сэддорж, С.Эрдэнэбат, нар хүрэлцэн ирж оролцсоноор ирц 53.1 хувь бүрдэв.

d97058929a4f4b2e9e960fb1fc1ad558


Тус байнгын хороо энэ өдөр нэг асуудал хэлэлцэхээр товлосныг Байнгын хорооны дарга Б.Заяабал хуралдааны эхэнд танилцууллаа. Засгийн газраас 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав.

f411d0aacf78462b8afb08bb9cddac0e


Тэрбээр илтгэхдээ, солилцох ноот бичгийг улсын эдийн засгийг тогтворжуулах, хөгжлийг дэмжих зорилгоор байгуулахыг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн.

Ноот бичгийн хүрээнд хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан жилийн 1.1 хувийн хүүтэй 158,284,000,000 иен хүртэлх хэмжээний зээлийг Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтлгөлийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор олгоно.

Зээлийн эргэн төлөлтийн хугацаа үндсэн төлбөрөөс эхний 10 жилд чөлөөлөгдөх нөхцөлтэйг дурдлаа. Агаарын тээврийн ачааллыг бууруулах, өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг харгалзан уг төслийг зөвшилцөх учиртай гэв.

23e8851e5e3244a5bbc31a56e4d42a12


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Л.Соронзонболд, Ч.Анар, С.Эрдэнэбат, Н.Батсүмбэрэл нар тодруулж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүд одоо байгаа нисэх буудлыг хэдий хэмжээгээр өргөтгөх, төслийн үргэлжлэх хугацааг лавлаж, орон нутгийн нислэг саатсан, агаарын тээвэртэй холбоотой асуудлыг сонсох шаардлагатай, Ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг хөндлөө. Төслийн хүрээнд Чингис хаан нисэх буудлыг 81,9 мянган мкв хэмжээгээр өргөтгөж, 2034 онд ашиглалтад оруулахаар тооцсон хэмээн Засгийн газрын төлөөлөл хариуллаа.

7bd13f3fc0954d24a20eb74eae7bcd75


Хуралдаан даргалагч Б.Заяабал гишүүдийн гаргасан саналын дагуу зам, тээвэр, хөгжлийн асуудлаар нэмэлт мэдээллийг холбогдох яам, байгууллагуудаас авч, шаардлагатай бол Ажлын хэсэг байгуулах нь зүйтэйг илэрхийлээд, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд бэлтгэхийг Ажлын албанд даалгав.

Ийн хэлэлцэж, санал хураахад, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төсөл, Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийгхуралдаанд оролцсон гишүүдийн 59.4 хувь нь дэмжлээ. Уг асуудлаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөвгэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Хуваалцах