Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 211 дүгээр цэцэрлэгийн 280 ортой шинэ барилга ашиглалтад орлоо
Мэдээллийн алба

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд баригдсан 280 ортой, 211 дүгээр цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орлоо.
Тус барилга байгууламжид 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улсын комисс ажилласан байна.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд цэцэрлэгийн насны буюу 2–5 насны 450 гаруй хүүхэд амьдардаг цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага өндөр байсан.
Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хамран сургах тойргийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж нэмэгдэж, стандартын шаардлага хангасан, эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд суралцах нөхцөл бүрдэж байна.
Төслийн төсөвт өртөг 7,053.3 сая төгрөг бөгөөд барилга угсралтын ажлыг “Жамъян пайтан” ХХК гэрээт хугацаанд гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өглөө.


















