Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна

НХ
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлээс энэ өвөл агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн халаалтад дулаан хуримтлуулах технологи нэвтрүүлэн яндангийн тоог 7-10 мянгаар бууруулахаар төлөвлөсөн. Тус төслийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлнэ. 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд иргэдэд төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нээлттэй өгөх юм. Тиймээс иргэд та бүхнийг тус өдөрлөгт урьж байна.
Дээрх төслийг хэрэгжүүлэхдээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулах юм.

Хуваалцах