Уушгины хатгалгаанаас сэргийлье
Мэдээллийн алба

Уушгины хатгалгаа нь бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Жил бүр дэлхий дахинд 5 хүртэлх насны 700,000 гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна.
Хүүхдээ уушгины хатгалгаанаас хамгаалахын тулд
Вакцинжуулалтад бүрэн хамруулах – товлолт вакциныг хугацаанд нь хийлгэх.
Эхийн сүүгээр хооллох – хүүхдийн дархлааг дэмжих.
Гараа тогтмол угаах – халдвар дамжихаас сэргийлэх.
Агаарын бохирдлоос хамгаалах – тамхины утаа, тоосжилтоос хол байлгах.
Өрөөг тогтмол агааржуулах – цэвэр, агаар сэлгэлттэй орчин бүрдүүлэх.
Өвчний шинж тэмдгийг эрт таних – ханиалгах, амьсгал олшрох, амьсгалахад хүндрэлтэй болох үед эмчид яаралтай хандах.
Хүүхдийн амьсгал бүр үнэ цэнтэй. Урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, амь насыг хамгаалъя!


















