Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Гадаад мэдээ

АНУ Хятад, ЕХ-ноос импортлох барааны тарифыг нэмэхээр төлөвлөж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Хятад, ЕХ-ноос импортлох барааны тарифыг нэмэхээр төлөвлөж байна
АНУ Хятад, ЕХ-ноос импортлох барааны тарифыг нэмэхээр төлөвлөж байна

Дональд Трампын засаг захиргаа Хятад, Европын Холбоо болон худалдааны бусад 14 түншээс импортлох бараанд нэмэлт тариф ногдуулах төлөвлөгөөг ойрын өдрүүдэд танилцуулах төлөвтэй байна.

Асуудлыг мэдэх хоёр эх сурвалжийн мэдээлснээр тарифын хувь хэмжээ тодорхойгүй байгаа бөгөөд төлөвлөгөөг зарлах хугацаа өөрчлөгдөж болзошгүй байгаа аж.

АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар эдгээр түншийн аж үйлдвэрийн салбарт олгодог төрийн татаасыг хэдэн сарын турш шалгасан бөгөөд дүнг удахгүй нийтлэхээр байна.

Цагаан ордны үзэж буйгаар төрийн татаасаар дэмжсэн үйлдвэрлэл нэмэгдсэнээр АНУ-ын зах зээлд хямд бараа ихээр нийлүүлэгдэж, дотоодын үйлдвэрлэгчид өрсөлдөхөд хүндрэл учирчээ.

АНУ-ын Дээд шүүх Трампын засаг захиргааны 2025 оны дөрөвдүгээр сард өргөн хүрээнд тогтоосон тарифыг энэ оны хоёрдугаар сард хүчингүй болгосон. Үүнээс хойш Вашингтон долоодугаар сард албадан хөдөлмөрөөр үйлдвэрлэсэн бараанд тавьсан хоригийг хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэн худалдааны 60 түншид 10–12.5 хувийн тариф ногдуулжээ. Шинэ тариф хэрэгжвэл долоодугаар сард тогтоосон тариф дээр нэмэгдэнэ.

Тарифын тухай мэдээлэл Трамп, Ши Жиньпин нар Хятадын Шэньжэнь хотод уулзсанаас долоо хоногийн дараа гарч байна. Ши Жиньпин арванхоёрдугаар сард АНУ-ын Флорида мужид болох "Их хорь"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох төлөвтэй байна.

Хуваалцах